2024/11/25

Хээрийн түймэрт 300 га талбай өртөж шатжээ

info@inder.mn
2024/10/28

Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн "Шар цохио" гэдэг газар шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус  сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурманд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраалаа.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна