2024/11/25

Ирэх долоо хоногийн цаг агаар

info@inder.mn
2024/10/29

2024 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, салхитай байна.

Хур тунадас: 25-нд төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: 29-нд Алтайн салбар уулсаар,30-нд нутгийн зарим газраар,31, 11 дүгээр сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаарсекундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25, 28-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хуртунадас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 31-нээс хүйтэрч шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна