2024/11/25

БУЛГАН ​АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН XXV ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

info@inder.mn
2024/09/12

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит XXV хуралдаан Нутгийн удирдлагын ордонд эхэллээ .

Өнөөдрийн ИТХ-ын хуралдаанд нийт төлөөлөгчдийн ирвэл зохих ирц 96,4 хувьтайгаар хуралдаж байна.

Энэ удаагийн хуралдаанаар:

  • Аймгийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөө төлөвлөгөө батлах тухай
  • Төрийн албан хаагчдын хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
  • Булган аймгийн 2024 оны төсөв баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  • Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай
  • Орон нутгийн өмч хөрөнгийн тухай

С.Удвалын нэрэмжит шагналын журам батлах тухай, Олимпийн мөнгөн медальт Ц.Баттулгад хүндэтгэл дэмжлэг үзүүлэх, “ Булган Мээж” ОНӨХХК-ний ТУЗ-ын даргын хүсэлт болон Аймгийн Онцгой комиссоос оруулж ирэх “ Энержи Палас”компанийн асуудлыг хэлэлцэн батлахаар хуралдаж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна