2025/04/18

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулбал Жаргал ирнэ сайн

info@inder.mn
2025/04/10

2025-04-10, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13

Аргын тооллын: 2025-04-10, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06:12-19:35

Үс засуулбал: Үс үргээлгэх буюу засуулбал Жаргал ирнэ сайн.

Барилдлага:

Аргын тооллын 4 сарын 10, Бархасвадь гараг. Билгийн тооллын 13, Харцага одтой, шарагчин тахиа өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР.
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр  жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь цаг болой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна