Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. 09.23-ны өдрийн байдлаар Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага , Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Хилийн цэргийн 0257-р анги, орон нутгаас иргэд, ар гэрийнхэн, сайн дурын иргэд П /2 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна