Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2025 оны аравдугаар сарын 22 ны өдрийн 08 тоот Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг гаргахдаа Үндсэн хуулийн Цэцийн тухай болон зарим заалтуудыг зөрчсөн тухай.
Нэг. 2025 оны аравдугаар сарын 16 -ны өдөр Ерөнхий сайд Занданшатар Үндсэн хуулийн Цэцэд (ҮЦХ) дараах хүсэлт гарган, ҮЦХ шууд маргаан үүсгэжээ:
“УИХ-ын дарга, гишүүн Х. Булгантуяа Үндсэн Хуулийн 43.1 хэсэг, МУИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 101.4-т заасныг зөрчиж ТББХ-ны санал дүгнэлтээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгах гэсэн асуудлыг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр гаргаж байна.”
ҮХЦ-ийн тухай хуулийн 10 дугаар зүйлд хүсэлт ямар зүйлийг тусгасан байвал зохихыг тодорхойлж, тухайлбал 1 дэх хэсгийн 21-т:
“Үндсэн хууль зөрчсөн буюу түүнд нийцээгүй шийдвэр гаргасан этгээдийн хаяг, албан тушаал
31-т: “Холбогдох байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа, гаргасан акт, шийдвэр нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн болох” гэсэн байна. Эндээс харвал “санал хураалгах гэсэн асуудал” нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул уг хүсэлт нь ҮХЦ-д гаргах хүсэлт биш бөгөөд Үндсэн хуулийн 66.1 болох ҮХЦ-д маргаан хянан шалгах ажиллагааны тухай хуулийн 21.3 ийг хэрэглэх боломжгүй гэж ойлгогдож байгаа тул ҮХЦ уг хүсэлтээр шууд маргаан үүсгэсэн нь зөрчилтэй байна.
Хоёр. Хүсэлт болон ихэсгэсэн шаардлагыг нэгтгэн шалгасан тухайд. ҮХЦМХШАжиллагааны тухай хуулийн Цэцийн хуралдаанд бэлтгэх гэсэн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д:
“Нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн өргөдөл мэдээлэл, хүсэлт байгаа бол тэдгээрийг нэгтгэх, … хоёр буюу хэд хэдэн өөр шаардлага тавьсан бол тэдгээрийг тусгаарлах тогтоол гаргах”
28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт
“Цэц хурлын явцад маргаан нэгтгэх, тусгаарлах асуудал гарвал энэ тухай магадлал гаргана” гэж хуульчилжээ. Гэтэл
Мөн цааш нь: “Уг маргааныг тусгаарлаж дунд болон их суудлаар тус тусад нь шийдвэрлэх тохиолдолд нэг асуудлыг өөр өөр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж, ялгаатай шийдвэр гаргах эрсдэлтэй” гэжээ.
Тунгаавал: Үндсэн хуулийн 66 аар зүйлийн 2 дах хэсэгт “үйл ажиллагаа” Үндсэн хуульд нийцсэн байгаа эсэх гэсэн дүгнэлт гаргах маргаантай асуудал алга байна. Яагаад хоёр өөр маргаан ялгаатайгаар шийдвэрлэгдэж болохгүй гэж? Эндээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа ҮХЦМХША-ны тухай хуулийн зохих заалтыг зөрчиж явуулсан нь харагдаж байгаа бөгөөд үүнийгээ зөвтгөсөн дараагийн тайлбарууд нь маш ноцтой асуудлыг үүсгэж байна. Ийнхүү хамтатгаж их суудлын хуралдаанаар шийдвэрлэснээ хэрхэн тайлбарласныг харвал:
“Үндсэн хуулийн 65.1-д “ҮХЦ нь есөн гишүүнээс бүрдэнэ” гэж бүрэлдэхүүн тогтоосон. Иймд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ҮХЦ их суудлын хуралдаанд ҮХ зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх эцсийн шийдвэр гаргана (саяны хуралдаанаа хэлж байна).
“Үндсэн хуулийн 64.2-т “ ҮХЦ, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэж заасан. ҮХЦ, түүний гишүүн аливаа байгууллага албан тушаалтан, бусад хүнээс хараат бусаар Үндсэн хуулийг чандлан сахиулах явцад Үндсэн хуулийн зохицуулалтын агуулга ердийн хуулийн тодорхой заалт хоорондын зөрчил бий болох тохиолдолд Үндсэн хуулийн зохицуулалтын буюу дээд эрэмбийн хэм хэмжээ, зарчмыг баримтлана”. “ҮХЦ нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар Үндсэн хуулийн хяналт хэрэгжүүлэх байгууллага, ҮХ зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны журам дэгээ Үндсэн хуулийн хүрээнд өөрөө тогтсон хэрэгжүүлэх бүрэн эрхтэй” гэжээ. Энэ байр сууриндаа ҮХЦМХША-ны тухай хуулийн зохих зүйл заалтыг дагалгүй хүсэлт болон ихэсгэсэн шаардлагыг нэгтгэн шалгах их суудлын хуралдаан явуулснаа зөвтгөж байна. Гэтэл ҮХЦМХША-ны тухай хуулийн “Цэцийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх” гэсэн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэцийн шийдвэр нь ҮХ, ҮХЦ ийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтыг үг үсэг, утга санаанд бүрэн нийцсэн нөхцөлд хууль ёсны болно” гэж заасан байдаг. Иймд ҮХЦ-ийн гаргасан энэ шийдвэр хууль ёсны биш гэж дүгнэхэд хүрч байна. Цааш нь тэмдэглэлийн 1.3 -таа “Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдсанаар Ерөнхий сайдын огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ ын нэгдсэн хуралдаан даргалагчийн үйл ажиллагаа болон тус хуралдаанаас гарсан тогтоолыг хянан шийдвэрлэж эцсийн шийдвэр (дүгнэлт) гаргах нь зүйтэй байна” гэжээ. Энэ нь ҮХ-ийн 66.3 ийг шууд зөрчсөн явдал болно.
Гурав. Маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг нэн даруй гүйцэтгэх тухайд тэмдэглэлийнхээ 1.4-т “ҮХЦМХША-ны тухай хуулийн 23.2-т хуралдаанаар хэлэлцүүлэх доод хязгаарыг тогтоогүүгүй байна. Иймээс ҮХЦ онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх маргааныг нэн даруй шийдвэрлэж болохоор байна” гэжээ. Гэтэл ҮХЦМХША-ны тухай хуулийн “Цэцийн хуралдаан зарлах” гэсэн 24 дүгээр зүйлийн 3-т “Цэцийн гишүүн Цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан болох газар, өдөр, цагийг товлон энэ хуулийн 23.3 хэсэгт зааснаас бусад тохиолдолд долоо хоногийн өмнө төрийн хэвлэлд нийтэлж зарлана” гэж заасан нь доод хязгаарын доод хэмжээг зааж байна. 23.3 нь “Онц болон дайны байдал зарласан, түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг гурав хоногийн дотор гүйцэтгэнэ” гэж заасан. Харин “онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх маргаан” гэдгийг ҮХЦМХША -ны тухай хуулийн 24.4-т өөр агуулгаар томьёолсон бөгөөд “Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлыг хянан хэлэлцэх хуралдааны бэлтгэлийг хангахын тулд Цэцийн даргын тогтоолоор хоёр буюу хэд хэдэн гишүүнийг томилон ажиллуулна” гэсэн бэлтгэл хангахтай холбоотой заалт билээ.
ҮХЦ уг маргааныг 23.3-т заасан маргаантай адилтган хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн зөрчил бөгөөд адилсгасан тайлбар нь урьдчилсан таамаглалд тулгуурласан, бас санаатайгаар тов зарлах тухай 24.3-ийг хэрэглэхгүй гэдгээ тэмдэглээд ҮХ-ийн 64.1-ийн энэ заалтаас давуу хүчинтэй гэжээ. Үүнийгээ тайлбарлахдаа “дүгнэлт гараагүй байхад ЕС-ийг томилох, эсхүл УИХ тарах (ҮХ-ийн 22.3), улмаар улс төрийн хямрал үүсэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэжээ. Хардах эрхийн хүрээнд ҮХЦ-ийн гишүүдийг ийм нөхцөл байдал үүсч гэсэн хараат байдалд оруулсан нөхцөл үүсээгүй байгаа даа.
Дөрөв. ҮХЦ-ийн хуралдаан хуульд заасан дэг үүргийн дагуу яваагүйн үр дагавар:
1.ҮХЦМХША-ны тухай хуулийн 24.3-ыг зөрчсөн нь уг хуулийн “Цэцийн хуралдаанд бэлтгэх” гэсэн 23 дугаар зүйлийн 1 дэх ажиллагаа бүрэн хийгдэх боломж бүрдээгүй, “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх үүрэг” гэсэн 18 дугаар зүйлд заасан эрхээрээ бүрэн хангагдаж чадаагүй, мөн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч” гэсэн 17 дугаар зүйлд заасан оролцогчдоо УИХ, Х.Булгантуяа нарын зүгээс бүрдүүлж амжаагүй
Жич: ТББХорооны саналаар санал хураалгасан нь 4.3.1 ийг зөрчсөн үү, ингэж санал хураалгасан хурал даргалагч ҮХ зөрчсөн үү гэсэн тухайд УИХ ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас хууль хэлэлцэх дэгд:
41.5 “…байнгын хорооноос бэлтгэсэн… саналын томьёолол тус бүрээр… санал хураалт явуулна”
Тогтоол хэлэлцэх
45.1 11 дүгээр бүлгээс бусад асуудлаархи тогтоолын төслийг… хуулийн төсөл хэлэлцэх журам баримтална.
Ерөнхий сайдыг огцруулах нь 12 дугаар бүлгээр учир огцруулах тогтоолын төслийг хууль хэлэлцэхэд санал хураадаг журмаар гүйцэтгэнэ.
Иймд хурал даргалагч ҮХ-ийн 43.1-ийг зөрчөөгүй, тогтоол ҮХ зөрчиж батлагдаагүй.
Раднаасүмбэрэлийн ГОНЧИГДОРЖ
Эх сурвалж: Өдрийн сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна