Улс төрд мөнхийн найз гэж үгүй, харин мөнхийн эрх ашиг бий гэж юутай үнэн.
Шинэхэн Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг эмхэтгэх гэсэн санаа эцэстээ төрийг тогтворгүй байдал руу түлхчих шиг боллоо.
Учир юу гэвэл, өнгөрсөн 2025 оноос эхлэлтэй эрх мэдлийн төлөөх зодооны өрнөл У.Хүрэлүх, Г.Занданшатар, Н.Учрал гэсэн гурван хүчтэний талд эргэлдэж ирсэн.
Ялалт ч тэдний талд байсан.
Харамсалтай нь, ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг АН-ын шатааж эцэстээ биелэлтээ олж төрийн 3 өндөрлөгийн хэтийн төлөвлөгөө нурахад хүрсэн юм.
Нам төрийн сэнтийгээс унасан ч зууралдсаар байсан Г.Занданшатар нь Ерөнхий сайдын суудлаа өгч, Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийнхаа бэлтгэлийг базаахаар Н.Учралд зай тавьж өгсөн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн талын хүмүүсээ Засагт оруулах гэж дөрвөн хоног шахуу саарал ордноос бойкот хийсэн.
Зэрэгцээд Н.Учрал нь эв эеийг сахих нэрээр АН-аас эхлээд парламентад суудалтай улс төрийн бүх л хүчнийг өөрийн талдаа оруулах гэж хичээгээд ч барсангүй.
Энэ бүхний үр дүнд МАН-ын 38-ын зүгээс эв эеийг сахисан Засгийн газар бүрдүүлсэн гэх сайхан попролоор халхавчилж, төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгчтэй хавсаадан атгах санаархалаа хэрэгжүүлэхээр боллоо.
Эрх мэдэл эгнэшгүй сайхан ч эцэстээ төрийг тогтворгүй байдал руу түлхэж буйгаа МАН-ын 38 даанч ухамсарласангүй.
Дэлхий дахинаа дайн самуунтай байна гэж төрийн тэргүүнээс эхлээд Г.Занданшатар нь маань мэгзэм шиг уншсан.
Гэсэн атлаа төрийн дээр зайдагнаж, эрх мэдлийг төвлөрүүлж буй нь хэний эрх ашгийг хамгаалах гэсэн үйлдэл вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна