2024/11/25

Энхийг сахиулагчид 30 гаруй хүний амийг аварчээ

info@inder.mn
2018/12/12

Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид олон хүний амь насыг гал түймрийн аюулаас хамгаалж, баатарлаг гавьяа байгуулжээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны цэргийн 14 алба хаагч, гурван техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Париант суурингаас найман километр зайтай орон нутгийн жижиг омгийн ойролцоо их хэмжээний гал гарсныг мэдэн шуурхай ажилласан байна. Ийнхүү ажиллаж яаралтай тусламж үзүүлснээр 30 гаруй иргэний амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлж чаджээ.  

 Энэ талаарх мэдээллийг тус улсын хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд түгээж, манай улсын энхийг сахиулагчдад ард иргэдийнхээ баярласан сэтгэлийг дамжуулсан байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна