БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн хот нь төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг өчигдрийн 14.00 цагаас эхлэн гаргаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, зориулалтын сав баглаа боодолгүй буюу нүүрс, зэс, алт, нефтьь төмөр химийн бордоо, хувцас зэргийн тээвэрлэлтийг зогсоох, орж ирсэн бүтээгдэхүүнийг гацаах шийдвэр гаргасан талаар бид мэдээллэсэн билээ. Тэгвэл энэхүү шийдвэртэй холбогдуулан манай талаас ямар арга хэмжээ авч байгаа талаар Хилийн боомтын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Баттөрөөс тодрууллаа.
Тэрбээр, энэ талаар ярихдаа “Замын-Үүд боомтыг арванхоёрдугаар сарын 6-ны дотор нээнэ гэж хоёр тал тохиролцсон. Хилийн боомт таг зогссон ойлголт байхгүй. Импорт болон Экспортын бараа бүтээгдэхүүн хэвийн тээвэрлэгдэж байгаа. Хятадын талаас битүү вагоноор бүх ачаа тээвэрлэлтийг хийх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. Задгай тээврээр тээвэрлэлт хийх нь байгаль орчинд хортой гэсэн бодлогыг хоёр тал баримталж, цаашдаа чингэлэгт тээврээр ашигт малтмалыг хилээр гаргана гэсэн шийдвэрт хүрсэн. Гашуунсухайтын чингэлэгт тээвэр тээвэрлэгдэж, өдөрт 500-700 тээврийн хэрэгсэл гарж байгаа. Шивээхүрэнгийн чингэлэгт терминал 80 гаруй хувьтай явж байгаа. Бичилт боомтын тээвэрлэлт хэлэлцээрийн шатанд явж байгаа” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна