БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар нэгдүгээр хороолол, 100-н айл, Хайлааст орчим “Маш их бохирдолтой” болон “Их бохирдолтой”, Зурагт, Таван буудал, Амгалан орчим “Бохирдолтой” бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн: Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 22,100 тонн шахмал түлш нөөцтэй байна. Энэ нөөцөөрөө сар шинийн баярыг өнгөрүүлэх төлөвлөлттэй ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу зорилтот бүлгийн 6,094 өрхөд 5500 тонн сайжруулсан шахмал түлшийг түгээхээр төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд айл өрхийн сайжруулсан шахмал түлшний картыг цэнэглэж өгөхөөр болсон. Ингэснээр нэн шаардлагатай айл өрх хүндрэлгүйгээр өөрт ойрхон цэгээс шахмал түлшээ авах боломжтой.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 102 дугаарын утсанд угаартсан гэх 20 дуудлага ирж, нэг иргэн энджээ. Мөн 56 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартаж эмнэлгийн тусламж авсан байна. Угаартсан иргэдийн 56.1 хувь нь хүүхэд байжээ.
Угаартах болсон шалтгаан нөхцөлийг тодруулахад,
Мөн хугацаанд түүхий нүүрс түлж байж болзошгүй талаар долоон дуудлага ирсний хоёр нь тогтоогдож, шалгалтын үйл ажиллагаа явагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна