2024/11/24

Казахстанд байгаа монгол иргэдийг жагсаал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөлөө

info@inder.mn
2022/01/06

 Бүгд найрамдах Казахстан улсад үүсээд буй нөхцөл байдал хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар аваад байгаатай холбогдуулан Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд байгаа монгол иргэдэд хандан зөвлөмж гаргажээ.

Тодруулбал, Казахстан Улсын зарим хотуудад өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна