2024/11/23

С.ЗОРИГТБААТАР: "БАЯНХОНГОР АЙМАГТ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ "ЭРДЭНЭ МОНГОЛ" ХХК-ИЙГ АТГ-Т ӨГНӨ"

info@inder.mn
2022/01/11

“Эрдэнэ Монгол” компани  Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумуудыг дамнасан хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өдгөө цианит натри ашиглан алт ухахаар улайрч байна.


Баянхонгор аймгийн уугуул иргэн С.Зоригтбаатар "2010 оноос хойш олон улсын хөрөнгийн бирж дээр алтны бүслүүр олсон талаар мэдээлэл цацаж хөрөнгө босгож, олон лиценз авсан “Эрдэнэ Монгол”  компани мазаалай, ховор эмийн ургамлууд, тэмээн сүргийн бэлчээр нутгийг ухах гээд байна. Тухайн орд нь “Оюутолгойн” ордоос дөрөв дахин том. Энэ компани дотроо олон охин компанитай. Тэднийгээ ашиглаад тус ордыг стратегийн ордын ангилалд оруулалгүй 5-6 хуваан жижиглэсэн. Хамгийн жижиг хэсэг нь гэхэд арван тонн алтны нөөцтэй. “Эрдэнэ Монгол” компани малчдыг доромжилж чихэр, боорцог, гурил будаа тараасан. Мөн залуучуудад 500 мянган төгрөгийн тэтгэлэг дансруу нь шилжүүлсэн. Аймгийн удирдлагуудад 2.8 тэрбум төгрөгийн авлига өгнө гэдгээ мэдэгдсэн байгаа. Тиймээс өнөөдөр малчид АТГ-т очиж гомдол гаргана. Тухайн компанийн эзэмшиж байгаа зургаан лицензийн хоёр нь ашиглалтын, дөрөв нь хайгуулынх байна. Нутгийн иргэдийн зүгээс төр засгаас юу ч гуйгаагүй. Үнэхээр төр засагт мөнгө, авлига хэрэгтэй байгаа бол малчид үнэт эдлэлээ өгье. Харин нутгийг минь битгий ухаач ээ гэж хүсэж байна” гэв.

Баянхонгор аймгийн иргэн Э.Дагвасамбуу “Төр засагт удаа дараа шаардлагуудыг хүргүүлсэн. “Эрдэнэ Монгол” компаний хууль зөрчсөн үйлдлийг олон ч удаа баримттай мэдэгдсэн. Бидэнд хуулийг гуйвуулсан хариултыг өгдөг байсан. Одоо  бид олон нийтэд мэдэгдсэн нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар энэ тал дээр анхаарахгүй бол иргэд тэмцэлийн хурц хэлбэрт шилжин зэвсэг барин тэмцэх болно ” гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна