2024/11/23

ААН-үүд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлдэг

info@inder.mn
2022/01/12

Өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч компаниудын агуулахад хадгалж байгаа шатахууны чанарыг шалгаж, нөөц бүрдүүлэлтэд хяналт, шалгалт хийлээ.

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн мэргэжилтэн Л.Төмөр "ААН-үүд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлдэг. Устай, механик хольцтой шатахуун худалдаалж байна гэдэг нь худлаа. Агуулахаас станцад шатахуун нийлүүлэхдээ хий шахна гэж байхгүй. Шатахуун түгээх станцын хоолойд шүүлтүүр бий. Ус хүнд жинтэй тул дороо туначихдаг. Өдийд бол хөлдчихнө. Стандарт, хэмжил зүйн газраас шахалтад байнга хяналт тавьдаг, ямар нэг асуудал байхгүй. Одоогийн тоолуур шингэн шатахуунаа л тоолно. Машин тус бүрийн явалт, жолоочийн ур чадвараас шатахуун зарцуулалт хамаарна. Шатахууныг гаднаас нь хараад, үнэрлээд чанартай эсэхийг мэдэх боломжгүй" гэв. 

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан шинжээч Ж.Бадамсүрэн “Шинжилгээгээр шатахууныг ямар бодистой холилдсон бэ? гэдгийг шууд илрүүлэх боломжгүй байдаг.Хэрвээ ямар нэгэн бодис, устай холилдсон бол шинжилгээний хариу сөрөг гарна. Хадгалалтын горим алдагдсан бол шатахууны чанарт асуудал үүснэ.  Улиралд нэг удаа шатахуун, дизелийн түлшний чанарт бүрэн хяналт хийдэг. Гэвч иргэдээс санал гомдол ирж байгаа тул бид сард нэг удаа дээж авдаг болсон. Цаашид түүвэрлэсэн байдлаар шатахуун түгээх станцуудаас дээж авч, хяналтаа тавина" гэлээ ”



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна