"NTV", "Orange entertainment", "Nomadia Pictures"-ийн хамтран бүтээсэн "Нийслэл хүүхэн" ОАУСК нэгдүгээр сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.
Харин Univision видео сан, LOOK TV-д эхний хоёр анги хэдийнэ орсон байна.
Оранж энтертэйнмент, Номадиа пикчерсийн хамтын уран бүтээл болох энэхүү киноны нэгдүгээр бүлэг өнгөрсөн оны нэгдүгээр сард NTV сувгаар үзэгчдийн хүртээл болсон билээ. Нийт 12 ангитай энэхүү киног Юнивишн, ДДИШ, ЛҮҮК ТВ-ийн Монгол багцаас долоо хоног бүрийн мягмар гарагт хоёр ангиар хүлээн авах боломжтой бол, NTV-ээр бямба гарагт нэг ангиар хүлээн авах боломжтой юм.
Хоёрдугаар сезонд олон сонирхолтой шинэ жүжигчид тоглож байгаагаас гадна хувцасны стиль имиджийг үндэсний хувцасны "Ганган" брэнд тодорхойлсон бол ивээн тэтгэгчээр Монфа трейд, Инвескор санхүүгийн байгууллага, Покет апп ажилласан байна.
Нээлтийн арга хэмжээнд уран бүтээлчдээс гадна арын албаныхан, кино багийн ар гэрийнхэн оролцлоо. Энэ үеэр хоёр СТА шинээр төрлөө. Тухайлбал, киноны Сүхбат, Очирхүү нэрээр танигдсан жүжигчин Р.Сүхболд, дуучин жүжигчин П.Баярцэнгэл нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм.
Монгол ахуй, өв соёл, уламжлалаа таниулан сурталчилсан сайхан уран бүтээл туурвисан залуучууддаа болон нийгэмд сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэгчдээ цаашдых нь ажил, амьдралд өндөр амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна