2024/11/24

Хангайн бүсийн эдийн засгийн форум болно

info@inder.mn
2023/07/31

Ардчилсан намаас өнөөдөр /2023.07.31/ Хангайн бусийн эдийн засгийн форумыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулна. Форумаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг нь сонсох юм.

Тус форумд Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүд, төлөөлөгчид оролцоно. Мөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар болон бусад албаны төлөөлөгчид Хөвсгөл аймагт очоод байгаа юм.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар төлөөлөгчдийг угтан авчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна