Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 13 дахь удаагийн уулзалт, хуралдаан Тайланд улсын Чианг Май хотод аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээнд 35 орны 250 гаруй оролцогч, тэр дундаа Латин Америк, Африк, Азийн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нар, төрийн болон олон нийтийн байгууллагын удирдлагууд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, түүний харьяа төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.
Энэ удаагийн хурал уур амьсгал, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд мал аж ахуйн салбарын дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг сайжруулах олон талт түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.
Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож байгаа бөгөөд тэрбээр 2018 оноос эхлэн тус хөтөлбөрийн Удирдах хорооны гишүүнээр ажиллаж байна.
Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн наймдугаар хуралдааныг 2018 онд Монгол Улсад амжилттай зохион байгуулж байсан юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна