2024/11/24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлэв

info@inder.mn
2023/07/10

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв.

МЭНДЧИЛГЭЭНД,

“Япон Улсын төр, засаг болон ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлсондоо баяртай байна.

Цаашид ардчилалын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна