2024/11/25

Уулчид 7010 метр өндөр Хан тэнгэр уулыг зорилоо

info@inder.mn
2018/07/23

Өмнөговь аймгийн уугуул Монгол Улсын гавъяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, ОУ-ын хэмжээний мастер уулчин Д.Эрдэнэтогтох нар баг тамирчдын хамт "Хан Тэнгэр уул"-нд авирахаар зорилоо. 

Уг уул нь Казахстан болон Киргизстан улсуудын хилийн заагт, БНХАУ-ын хилээс 7км зайд далайн түвшингээс дээш 7010м өндөрт оршдог ажээ. 
Хан Тэнгэр уул нь Алдарт уулчин Анатолий Букреевийн хэлснээр түүний харсан хамгийн үзэсгэлэнтэй оргил гэж дурьдсан байдаг байна. Энэхүү уул нь гантиг чулуун бүтэцтэй хадан уул учраас нар жаргах үед улаан өнгөтэй харагддаг гэнэ. Хан Тэнгэр гэдэг нь Казах хэлнээ “Цуст уул”, Уйгур хэлнээ “Тэнгэрийн Хаан”, Турк хэлнээ “Тэнгэрийн захирагч” гэсэн утгатай.

Хан Тэнгэр уул нь Тиан Шаны нурууны яг зүрхэн тушаа төв хэсэгт орших бөгөөд Тиан Шаны болон Памирын нурууны хуучнаар ЗХУ-ын үед бий болгон олгож эхэлсэн “Цасны барс” хэмээх шагналын болзолд багтсан 5 оргилын нэг юм. “Цасны барс”-ын оргилууд нь Коммунизм, Победа, Ленин, Корженевский болон Хан Тэнгэр гэсэн оргилууд ордог ажээ. Аймгийнхаа уулчдын Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ЗДТГазраас ивээн тэтгэж дэмжсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна