2024/11/24

Зүрхний иллэг хийхдээ хэт хүчтэй дарж болохгүй

info@inder.mn
2024/06/11

Зүрхэнд шууд болон шууд биш гэсэн хоёр аргаар иллэг хийдэг.

  1. Шууд иллэгийг цээжний хөндийн мэс заслын үед зүрхэнд мэс заслын эмч гараараа хүрч хийдэг.
  2. Харин шууд биш иллэгийг зүрхэн тус газар гаднаас зүрх, амьсгал зогссон үед хэн ч хийж болно.

Зүрхэнд гаднаас нь иллэг хийж зүрхний булчинг цээж болон ар нуруутай нь хавсарсан маягаар шахсаны үр дүнд зүрхний зүүн ховдолд байсан цус гол судас руу шахагдаж, эндээс уураг тархи болон бусад эрхтэнд очих ба баруун ховдлын цус нь уушги руу шахагдан тэнд хүчилтөрөгчөөр хангагдан амин чухал мотор нь эргэж ажиллагаанд орж, удирдах уураг тархи нь удирдлагаа үргэлжлүүлнэ.

Зүрхний иллэг үр дүнгээ өгч байгаа эсэхийг мэдэх арга:

- Гүрээний болон цавины том судсанд лугшилт мэдрэгдэж эхлэх.

- Хүүхэн хараа жижгэрч, гэрлийн урвалд хариу өгнө.

- Арьс салстын цайсан үхлүүт хөхөлбөр өнгө арилж уруул, ам хацар нь туяарч ягаарна.

- Амьсгал нь сэргэж өөрөө амьсгална.

Анхаарах зүйл:

Зүрхний иллэгийг хийхдээ хэт хүчтэй дарж болохгүй. Тусламж үзүүлж буй хүнийхээ бие бялдар, насанд нь тохируулж харьцана. Иллэгийг буруу хийвэл хавирга хугарч, уушги, зүрхийг гэмтээх, аймхай мөгөөрсний доор хэт хүчтэй дарснаас элэг, ходоодыг гэмтээх аюул бий.

Эх сурвалж: Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна