Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олон өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана нээж үг хэллээ. Тэрээр ахмадуудад баяр хүргэхийн зэрэгцээ компанийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл танилцуулав.
Компани анх 2010 оноос үйл ажиллагаа явуулж буй харьцангуй залуу хамт олон хэдий ч 50 орчим ахмад ажилтантай болж “Ахмадын хороо”-г албан ёсоор байгуулан ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг, экспортын шинэ гарц, шинэ төслүүдийг хэрэгжүүлдэг томоохон компани болон өргөжихөд үе үеийн уурхайчид, ахмадуудын нөр их хөдөлмөрийн үр дүн өндөр байсныг компанийн удирдлагууд онцолж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна