2024/11/25

“Ой, усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлон буулгах, ариутгах” ажлыг эхлүүллээ

info@inder.mn
2024/11/11

“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө"-ний 262 дахь зорилтын хүрээнд “Ой, усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлон буулгах, ариутгах” ажлыг Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн голын дагуу стандартын бус нүхэн жорлон буулгах, ариутгах арга хэмжээг эхлүүлээд байна.
 
Нүхэн жорлонгийн бүхээг болон шал модыг буулгаж, цэвэрлэсний дараа нүхэнд байгаа шингэн бохирдлыг соруулж үлдсэн лаг дээр Био бэлдмэл /амьд бактери/ хийж, дээрээс нь шороогоор дарж эргэн тойрны хөрсний ариутгалыг жавелион бодисоор хийж, одоогийн байдлаар 39 нүхэн жорлонг буулгаад байна.
 
Био бэлдмэл /амьд бактери/ нь жорлонгийн ялзмагийг задалж, үнэр дарж 30-40 см суулгана.
 
Энэхүү арга хэмжээний гүйцэтгэгчээр “Орхон-Овоот” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна