2024/11/22

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

info@inder.mn
20 цаг 13 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Байгаль орчны менежмент ба уур амьсгалын өөрчлөлтийн групп, Глобал байгаль орчны газар, Зээлийн төслийн техникийн хяналтын албаны ахлах инженер Вада Шиничи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, судалгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх зохицуулалтад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд “Үйлдвэрийн хаягдал устай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бий болгох чиг үүрэг бүхий нэгж” байгуулах шаардлага тулгарсан. Иймд “Үйлдвэрийн хаягдал усны урьдчилан цэвэрлэх байгууламжийг хариуцах нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцэд байгуулж цаашид энэ чиглэлд Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцоллоо.

Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Байгаль орчны менежмент ба уур амьсгалын өөрчлөлтийн групп, Глобал байгаль орчны газар, Зээлийн төслийн техникийн хяналтын албаны ахлах инженер Вада Шиничи цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна