2025/02/05

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

info@inder.mn
7 цаг 32 минутын өмнө

2025-02-05, Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

Аргын тооллын: 2025-02-05, Лхагва гараг

Наран ургах шингэх: 8:14-17:58

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Барилдлага: -

Аргын тооллын 2 сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 8, ӨВЛИЙН АДАГ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:14-17:58. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна