2025/04/16

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны хуучин тоглоомын талбайг шинэчиллээ

info@inder.mn
Өчигдөр 11 цаг 54 минут

Урин дулааны улирал эхэлж, хүүхдүүдийн гадаа тоглох цаг нэмэгдэж байгаатай холбогдуулан тоглох тоглоомын талбайг нь засаж, шинэчлэх ажлууд эхэлж байна. Тухайлбал, хүүхдүүдийн чөлөөт цагаа аюулгүй, тав тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Өндөрлөгийн тоглоомын талбайг засаж шинэчилж дууслаа.

Уг тоглоомын талбайн засвар шинэчлэлийн хүрээнд талбайн тохижилт хийж, сүүдрэвч будаж, савлуур, гулсуур засаж, хайлаас мод тарьж, хогийн сав суурилуулж, 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинэчлэн тохижуулав.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижилт бүтээн байгуулалтын ажлын зураг төслийн гүйцэтгэгчээр “Гоби Травел” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “ЦЭЭБ” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна