Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Д.Дашнямын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Миний залуу нас цэрэг явлаа-II” тоглолт 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны 18:00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Уг тоглолтод Д.Дашнямын хөгжмийн бүтээл, дуу, романс, найрал дууны, бүжгийн болон нэрт дуучны олонд хүргэсэн “Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Нас тогтох сайхан”, “Налгар намрын уянга” зэрэг олон сайхан бүтээл эгшиглэнэ.
Д.Дашням агсан чадалтай сайн дуучин төдийгүй хөгжмийн зохиолч, найруулагч байсныг бид мартах учиргүй. Монголын радиогийн “Алтан фонд”-д түүний дуулсан 60 гаруй дуу байдаг бол зохиосон бүтээлүүд нь түүнээс ч олон юмсанж. Нэгэн цагт Халх голоор Дандар баатар, П.Бадарч найрагчтай хамт явж байхдаа “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа” хэмээсэн улсын баатрын ганц өгүүлбэр л хоёр уран бүтээлчийг хөглөн, тэр дор нь “Миний залуу нас цэрэгт явлаа” дууг зохиосон гэдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна