2025/04/28

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералуудын өдөр”-ийн мэнд хүргэе

info@inder.mn
9 цаг 38 минутын өмнө

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. 

Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 81 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Харин Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, дэслэгч генерал Г.Дамдинсүрэн, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, хошууч генерал Г.Махбариад, хошууч генерал О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал М.Энх-Амар, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Л.Болдбаатар, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нарын алтан мөрдэст генерал цолтнууд төрөн гарсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна