2024/11/25

Гурван сартай нярайн үхлийн шалтгааныг тогтооно

info@inder.mn
2018/12/11

Энэ сарын зургааны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмнэлэгт гурван сартай хүүхэд энджээ. Шалтгаан нь эмнэлэгт тог тасарснаар аппарат унтарч улмаар хүүгийн амьсгал хураагдсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тараад байгаа юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Хүүхэд эмнэлэгт тухайн өдрийн 08:10 цагт биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай ирсэн. Ингээд 10:40 цаг хүртэл аппаратад ороод нас барсан. Тэр үеэр тог тасраагүй. Тэр өдөр нь аймгийн төв эмнэлгээс ажлын хэсэг ирж хүүхэд нас барсан шалтгааныг тогтоохоор ажилласан. Үргэлжлүүлэн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилон ажиллаж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна