2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн шөнийн 01 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд гэсэн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна.
Энэ үед өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч, эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учрууллаа.
Тангараг өргөсөн эмч нар ард түмнийхээ төлөө 24 цаг тасралтгүй ажиллаж байхад ёс суртахуунгүй, согтуу, ухамсар дорой иргэдийн халдлагад өртөхөд ХЭН хамгаалж, өмгөөлж, хариуцах вэ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна