Энэ сарын 10-ны өдөр Налайхаас Говьсүмбэр аймаг руу явах автозамын уулзварын зорчих хэсэгт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, 20:36 цагийн үед Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан Баянгол дүүргийн харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Прадо” загварын суудлын автомашин, Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Баянхонгор аймгийн харьяат иргэн С-ийн эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Ослын улмаас 22 настай эрэгтэй С хөл хэсгээрээ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид гаргаж, эмнэлэгт хүргэсэн ч гэмтлээ даалгүй нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна