2024/11/25

Элчин сайд Г.Ганболд Монгол эмэгтэйг зодсон уу

info@inder.mn
2018/12/12

Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд ЭСЯ-ныхаа үүдэнд Монгол эмэгтэйг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна. Уг мэдээллийг зодуулсан гэх эмэгтэйн нөхөр бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд тавьжээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ерөнхий сайдыг дагалдан өнөөдөр Япон руу айлчлахаар явсан бөгөөд твиттер хуудсаараа дамжуулан энэ асуудлын талаар тайлбар оруулсан байна. Тэрбээр "Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна" гэжээ.

Уг бичлэгт гарч буй эхнэр нөхөр хоёр хандивын аян өрнүүлж, өнгөрсөн наймдугаар сард хоёр сартай охиноо зүрхний хагалгаанд оруулахаар Энэтхэг улсад очжээ. Гэвч дөрвөн сарын дараа эх орон руугаа буцах болсон ч олон асуудалтай тулгарсан тул ЭСЯ-наас тусламж гуйсан хэмээн ярьсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна