2024/11/25

”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ

info@inder.mn
2018/12/12

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Хуралдааны үеэр зарим эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн юм.

УИХ-аас нийтдээ таван тэрбум 16 сая 958 мянган төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэхээр энэ онд 61 дүгээр тогтоол баталсан байдаг. Шилжүүлэхээр баталсан өмчид Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутагт байрлах "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн хоёр га талбай дахь 2655 метр зам, дугуйн зогсоол орж байгаа юм. Тус бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь гурван тэрбум 579 сая төгрөг. Мөн тус хүрээлэнгийн 2.6 га талбай дахь 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалт орж буй. Эл цогцолбор нь сагсан бөмбөг болон газрын теннисийн тус бүр гурав, хөлбөмбөгийн нэг талбайтай юм.

Төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлж буй дараагийн хөрөнгө нь ЦЕГ-ын харьяа 805 дугаар ангийн эзэмшилд байсан, Баянзүрх дүүргийн XXII хороонд байрлах манааны байр юм. Уг байрны өртөг нь 7.8 сая төгрөг ажээ.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна