Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Гуанжу хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Улаанбаатар хот, Гуанжу хоттой 2015 онд харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлж байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор Найрамдалт харилцаа хамтын ажиллагааг тогтоосон түүхтэй. Хамтын ажиллагаа тогтоосноос хойш хоёр хот нь эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт хамтран ажилладаг бөгөөд цаашид олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна