Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос БНХАУ-ын Таерзиун, Жинан хотод зохион байгуулсан дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадам Ш.Даваадорж нь гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээн энэ сарын 6-15-нд болсон бөгөөд 26 орны 1200 тамирчин оролцсон байна. Ш.Даваадорж нь “Дэлхийн цом”-ын аваргын тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр 2016-2017 оны цуврал тэмцээний чансаагаар дэлхийд дөрөв.
Мөн 2017-2018 оны цувралд долдугаар байранд орж дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдсэн, дэлхийд данстай Монгол улсын тамирчин гэдгээ харуулаад буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна