2024/05/03

Даши Намдаковын шинэ баримал нээлтээ хийлээ

info@inder.mn
2019/02/27

ОХУ-ын Красноярск хотноо дэлхийд алдартай Буриадын барималч Даши Намдаковын шинэ бүтээлийн нээлт боллоо. Уг бүтээлээ жил гаруй урласан бөгөөд түүний бүтээл Санкт Петербургийн Эрмитаж, Москвагийн орчин үеийн урлагийн музей, АНУ-ын Тибет хаусыг чимдэг билээ. Лондоны Хайд парк буюу төв цэцэрлэгт түүний бүтээсэн Чингис хааны хөшөө байдаг.

Даши Намдаковын “Стихия” бүтээл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд, “Всадник” бүтээл нь Татарстаны Төрийн зөвлөх М.Ш.Шаймиевд байдаг бол Москвагийн мэр асан Ю.М.Лужковт “Вечер”, бизнесмен Р.А.Абрамовичид “Старый воин” бүтээлүүд нь байдаг ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна