Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлсний дагуу 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус саналыг хэлэлцэн, дэмжлээ.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “А.Ганбатыг албан тушаалд томилох тухай” зарлиг гаргав.
ЗАРЛИГ:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилсугай” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна