2025/01/31

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

info@inder.mn
19 цаг 45 минутын өмнө

Зөвлөгөөнийг нээж Боловсролын сайд П.Наранбаяр мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт барьж ажиллах бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өглөө.

Мэргэжлийн болон техникийн боловсролын дэмжих сангийн үйл ажиллагаа, түүний зарцуулалт,  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ур чадварын шаардлагад нийцсэн мэргэжлийн болон техникийн боловсролын салбарыг хөгжүүлэх, салбарын цахим системийн өнөөгийн байдал, хөгжүүлэлт, магадлан итгэмжлэл, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт,  хосмог сургалт, жендэр зэрэг асуудлаар мэдээлэл солилцож, 2025 оны үр дүнгийн гэрээг Боловсролын ерөнхий газартай байгуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна