Өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-нд “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад Сүхбаатар аймгийн харьяат 25 настай, эрэгтэй “Д” нь Toyoto Verossa маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан нь тогтоогдсон байна.
Сэжигтэй этгээд “Д” нь өмнө нь өөрийн унаж байсан Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг хулгайлсан автомашиндаа зүүн Баяндэлгэр суманд замын хөдөлгөөнд оролцож байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллгагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зогсоолд байршуулахдаа хяналтын камертай болон харуул хамгаалалттай газар байрлуулах, асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас зөвлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна