2025/01/30

“Хөх тавилан” ХХК гүйцэтгэгчээр нь ажилласан Орхон аймгийн 8-р сургуулийн барилга ус алдаж, ангиуд халахгүй нөхцөл байдалтай байна

info@inder.mn
2025/01/25

Орхон аймгийн ерөнхий боловсролын 8-р сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Хөх тавилан” ХХК ажиллаж улсын комисст хүлээлгэн өгчээ.
Гэвч ашиглалтад ороод удаагүй шинэ сургууль нь чанарын шаардлага хангахгүй байна гэдгийг багш нарын зүгээс хэлж байна.
Сантехник асуудалтай ус алдаж, хоёр анги халахгүйн дээр спорт зааланд хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг алдагдуулсан стандартын бус сандал байрлуулсан, барилгын хананд цууралт үүссэн гэх зэрэг асуудлууд байгаа аж.
Улсын комисс хүлээж авахдаа эдгээр асуудлуудын хажуугаар нүдээ аниад өнгөрөв үү эсвэл тэдэнд хүүхдүүдийн аюулгүй байдал чухал биш байв уу.
Ямартай ч улсын төсвийн 7,5 тэрбум төгрөгөөр барьсан сургууль иймэрхүү л бүтээн байгуулалт болж.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна