Хэнтий аймгийн нэр бүхий сумын сургуулийн захирал тэргүүтэй 8 хүн БНСУ-д албаны шугамаар зорчих үедээ айлуудын хүргэлтийн хайрцаг ухсан талаарх мэдээлэл цахим орчинд тархаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Тодруулбал: Өнгөрсөн 3 сард Хэнтий аймгийн нэр бүхий сумын сургуулийн захирал тэргүүтэй 8 хүн Солонгост албаны шугамаар зорчих үедээ айлуудын хүргэлтийн хайрцгийг ухсан хэрэг гарчээ.
Тэд Сөүлд нэгэн монгол иргэний байрыг хэд хоног түрээсэлсэн бөгөөд буцахынхаа урд шөнө гадуур гарч явахдаа “цэцэг” түүх нэрийдлээр орон сууцны гадаа байсан Солонгос иргэдийн 12 хайрцаг шуудангийн хайрцгийг ухаж, хэрэгтэй зүйлсээс нь авсан хэрэг тус дүүргийн цагдаад бүртгэгдэж, байр түрээсэлсэн иргэнийг Цагдаагийн газраас дуудаж, мэдүүлэг авчээ.
Тэдэнд шуудангийн хүргэлт нь хайрцаг баглаа боодолтой байхад задалж авсанд Солонгос хүмүүс маш их гайхаж, цэцэг биш шүү дээ гэж хэлж байсан байна.
Тухайн Хэнтий аймгийн иргэд шөнийн 3 цагийн үед байрны гаднах шууданг ухаад, өглөө нь Монгол руу буцсан тул саатуулж чадаагүй бөгөөд дахин БНСУ-руу нэвтэрвэл арга хэмжээ авах тухай мэдүүлэг авсан монгол иргэнд хэлжээ.
Түүнчлэн ойролцоох цэцэрлэгт бие зассан тухай ч цагдаа нар хэлээд “Солонгост Хаа сайгүй камер байдаг шүү” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна