2026/04/07

Ёс зүйн хороог ёс зүйгүй гишүүдээс чөлөөлж, А.Ариунзаяагаар ахлуулъя

info@inder.mn
2 цаг 4 минутын өмнө

Нэг хэсэг нь бөгс бөөрний явдлаа дэлгүүлж байхад, нөгөө хэсэг нь ард түмнийг гуйлгачин, түүлгэчнээр нь дуудаж, п, я гэж хараана. Нөгөө хэсэг нь сэтгүүлчдийн нүдэн дээр зодоон нүдээн хийж, бүр зөвшөөрөл авч байж асуулт асуух ёстой гэж даналзана.

Угтаа бол УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх нь хоёрдугаар, нийтийн албан тушаалтан гэдэг нь номер 1 асуудал юм гэдгийг гишүүд ухамсарлаж, ойлгох ёстой.

 Гэтэл үүнийг ч ялгаж чадахгүй, дагаад ёс зүй гэж түй ч үнэртэхгүй гишүүд ард түмний төлөөлөл болоод парламентад сууж байна.

Үүний илрэл нь УИХ-ын Ёс зүйн дэд хорооны гишүүд.

Өнөөгийн парламентын хамаг бүдүүлэг гишүүнээр "тодроод" буй М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйд холбогдох гомдлын асуудлыг хэлэлцэх Ёс зүйн дэд хорооны хурал хойшлов.

Шалтгаан нь дэд хорооны дарга Б.Хэрлэн, гишүүн А.Ариунзаяа хоёроос бусад нь өвчтэй, чөлөөтэй, томилолттой гэх шалтгаанаар хурлаас бултсан учраас тэр.

Дэд хороонд Б.Хэрлэн, А.Ариунзаяа хоёроос гадна Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, О.Алтангэрэл, Ө.Шижир, Д.Энхтуяа, шинэхэн сайд Ч.Номин нар байдаг.

Хүний амьдралд юу ч тохиож болно. Гэтэл нэг өдөр 6-гийн 6-уулаа өвдөж, томилолтоор явна гэдэг барагтай үгүй.

За яах вэ, итгэе гээд хүчилтэл Ч.Лодойсамбуу гишүүн ордны коридороор хээв нэг "гунхаж" явсан гэх.

Яг эндээс үзвэл, Ёс зүйн дэд хорооны гишүүд М.Нарантуяа-Нара гишүүний хэл амнаас айсан, үгүй бол өөрсдөө ч ялгаагүй ёс зүйгүй, хариуцлагагүй юм байна.

Тиймээс л ямар ч хурал хуйг тасалж үзээгүй, шулуухан хэлбэл хаа ч, хэний ч өмнө хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг А.Ариунзаяа гишүүнээр дэд хороог ахлуулъя.

Том толгойтой гишүүдийг хэлтэй, амтай, зоригтой гишүүн л дарж авах юм байна. Тэр нь А.Ариунзаяа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна