Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардсан өргөдлийг www.uih.mn сайт байршуулан, иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Гэвч хувийн сайтаар цуглуулсан энэхүү санал хуулийн өмнө хүчингүй. Зөвхөн УИХ-ын албан ёсны “D-Petition” (petition.parliament.mn) системээр дамжуулан иргэний цахим гарын үсэг, "ДАН" системээр баталгаажуулж, саналыг цуглуулах нь эрх зүйн хувьд боломжтой. Монгол Улс аливаа өргөдлийг УИХ эсвэл холбогдох дээд шатны байгууллагаар хэлэлцүүлж, албан ёсны хариу өгөхөд зөвхөн албан ёсны систем ашигладаг тогтолцоотой. Үргэлжлүүлэн хуулийн дагуу тодорхой тооны иргэн дэмжсэн тохиолдолд УИХ-ын Байнгын хороо болон УИХ-аар заавал хэлэлцдэг. Иймээс хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдлийг хувийн сайт дур мэдэн авч байгаа нь хуулийн өмнө хүчин төгөлдөр бус юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна