2025/01/30

Албанд ашиглаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг олон нийтэд танилцууллаа

info@inder.mn
2025/01/27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний үеэр Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа дроны хэрэглээ, онцлогийн талаар олон нийтэд танилцууллаа.

Тухайлбал, өндөр барилгын гал түймэр унтраах үйл ажиллагаанд ашиглаж байгаа дрон нь 70 км/ цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 километрийн радиуст -40-өөс +70 градусын нөхцөлд ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраах зориулалттай.

Мөн агаараас эрэн хайх, аврах ажиллагаа, усан доор эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна