2025/01/31

Калифорнид АНУ-ын бүрэлдэхүүнээс гарах гарын үсэг цуглуулж эхэлжээ

info@inder.mn
19 цаг 4 минутын өмнө

Калифорнийг АНУ-ын бүрэлдэхүүнээс гаргах, Брекситийг дуурайж Калэксит гэж нэрлэсэн ийм кампанит ажлыг дэмжигчид энэ асуудлыг 2028 оны сонгуулийн санал хураалтад оруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Муж улсын төрийн нарийн бичгийн дарга  Ширли Вебер холбогдох зөвшөөрлийг хэдийн олгосон байна. Калифорнийг тусгаар тогтнуулах тухай өргөх бичгийг сонгуулийн санал асуулгад оруулахын тулд энэ 2025 оны 7-р сарын 22-ноос өмнө 546,651 бүртгэгдсэн сонгогчийн гарын үсэг байх ёстой байна. Энэ болзол хангагдсан нөхцөлд ямагт Ардчилсан намын талд сонголт хийж ирсэн энэ муж улсын сонгогчид 2028 оны сонгуулиар “Калифорни муж улсыг АНУ-ын харьяанаас гаргаж чөлөөт, бие даасан улс болгох эсэх”-д хариулт өгөх ёстой. Улмаар бүртгэлтэй сонгогчдын ирц 50 хувь хүрэхгүй, эсвэл дээрх асуултад дэмжсэн саналын хувь 55 хувиас доош байх нөхцөлд асуудал батлагдаж, Калифорнийн иргэд тусгаар улс болох хүсэл зориг илэрхийлсэнд тооцогдох учиртай байна.

Гэвч Калифорни дахь ийм санал хураалтын дүн хуулийн хүчингүй, Холбооны эрх баригчид дагаж биелүүлэх албагүй. Мөн АНУ-ын үндсэн хуульд муж улс салан тусгаарлах тухай заалт байдаггүй гэдгийг Newsweek сэтгүүл мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна