2025/02/05

Дональд Трамп "Худалдааны дайн"-аа өргөжүүлж, Европын Холбоонд "тун удахгуй" тариф тогтоохоо мэдэгдэв

info@inder.mn
Өчигдөр 13 цаг 24 минут

Азийн хувьцаануудын “MSCI Index” сүүлийн зургаан сарын хугацааны хамгийн өндөр дүнгээр уналаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик, БНХАУ-ын импортын бараанд татвар ногдуулах арга хэмжээгээ шуурхай бөгөөд түрэмгий эхлүүлэхээр болж, Европын Холбоог ч мөн шинэ тарифаар сүрдүүлснээр дэлхийн санхүүгийн зах зээлд бужигнаан үүсэв.

Азийн хувьцаануудын “MSCI Index” сүүлийн зургаан сарын хугацааны хамгийн өндөр дүнгээр унасан бол ам.долларын эсрэг мексикийн песогийн ханш бараг гурван жилийн доод цэгт, канад долларын ханш 2003 оноос хойших доод түвшинд хүрч суларлаа.

TRUMP-TARIFF.pngTRUMP-TARIFF.png

Криптовалютууд мөн цохилтод өртөж, “Bitcoin”-ийн ханш хамгийн ихдээ зургаан хувиар унасан бол зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт бичигддэг токен болох “Ether”-ийн үнэ 27 хүртэлх хувиар унаад байна.

Нийлүүлэлтийн тасалдал үүсэх болгоомжлол газрын тосны үнийг 3.7 хүртэлх хувиар өсгөсөн бол зэс болон хөнгөн цагааны үнэ Лондоны Металлын биржид тонн тутамдаа 1.5 хүртэлх хувиар буурчээ.

“Покероор яривал Дональд Трамп эхний гараандаа бүгдийг мөрийнд тавилаа. Зах зээл үүнд ямар ч бэлтгэлгүй байлаа” хэмээн “Standard Chartered” банкны шинжээч Стивен Ингландер онцолсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна