2024/05/22

"Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнд Төрийн байгууллагын оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний нээлт Архангай аймагт боллоо

info@inder.mn
2022/03/14

"Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнд Төрийн байгууллагын оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний нээлт Архангай аймагт боллоо.Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ийн дэд сайд Г.Түвдэндорж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.



Архангай аймагт ажиллах үеэрээ ‌“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй танилцав.

Тус аймаг нь 2022-2030 он хүртэл нийт 20 сая мод тарихаар төлөвлөсөн.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Ойн салбарын зөвлөгөөнөө зохион байгуулж, 19 сумын Засаг даргатай мод тарих хариуцлагын гэрээ байгуулсан аж.







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна