2024/07/27

СУРАГГҮЙ БОЛСОН УУЛЧНЫ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

info@inder.mn
2024/05/17

Аврагчид өнөө өглөө Эверестийн өмнөд оргилоос монгол уулчны цогцсыг олсон бол өөр нэг уулчин сураггүй алга болсон гэж экспедицийн зохион байгуулагчид мэдэгдлээ.

Аврагчид Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 метрийн өндрөөс олсон гэж 8K Expeditions-ийн экспедицийн захирал Лакпа Шерпа хэллээ. Уулчин олсноос унаж, Өмнөд оргилоос хэдхэн метрийн гүнд гацсан бололтой гэж Шерпа аврагчид мэдээлжээ.

“Харин Л.Пүрэвсүрэнгийн хувь заяа одоогоор тодорхойгүй байна” гэж тэр нэмж хэлэв. 5-р сарын 19-ний өдөр оргилд гарах дараагийн цонх нээгдэх тул сураггүй болсон уулчныг эрэн хайх ажиллагаа мөн үргэлжилнэ.

Эх сурвалж: Тhehimalayantimes.com



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна