Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.07.03/ хуралдаж, Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсанҮндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.
Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн “даян аварга” гэсний дараа “даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл дархан аварга” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн “Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхийн” гэснийг “Бөхийн цолны” гэж өөрчлөх саналуудыг олонх дэмжсэн.
Мөн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулан, 07 дугаар сарын 10-ны өдрийг албан ёсоор амралтын өдөр болгох санал дэмжигдсэнээр хэлэлцүүлэг дуусч, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна