2024/11/28

Батлан хамгаалахын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

info@inder.mn
2 цаг 57 минутын өмнө

Батлан хамгаалахын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл шинэчлэн байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа хийлээ. 

 Хуралдааны эхэнд Батлан хамгаалахын сайдын дугаар тоот албан даалгаварын хэрэгжилтийг хэлэлцлээ. Мөн батлан хамгаалахын сэргэлт бодлогод тусгагдсан зорилтын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, алба хаах хугацаандаа жолооны үнэмлэх, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт хийгээд бэлтгэл ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд санал солилцлоо.
 
Анхдугаар хуралд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга хурандаа Б.Эрхэмбаяр, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ҮБХИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бригадын генерал С.Дашзэвэг, Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа Б.Энх-Од, ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны дарга хурандаа Д.Дашдорж болон бусад албаныхан оролцлоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна