“Приус” авто машин эзэмшигч иргэн жилд албан татварт 108 мянган төгрөг, зам ашигласны төлбөрт 100 мянган төгрөг буюу нийтдээ 208 мянган төгрөг төлж замын хөдөлгөөнд оролцох нь. Ингэснээр автомашинуудын татвар болон зам ашигласны төлбөрийн хэмжээ дараах байдлаар нэмэгдэх юм байна.
Албан татвар:
“Приус” 36000-аас 108000₮,
“Лексус 570” 188100-аас 564300₮,
“Портер” 30000-аас 75000₮,
“Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮.
Зам ашигласны төлбөр:
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000₮,
4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮.
Албан татварын хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум, зам ашигланы төлбөрийг нэмэгдүүлснээр 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна