2024/09/08

Дөлгөөн нуур орчимд могой байжээ

info@inder.mn
2024/07/08

Нийслэлийн Байгаль орчны газрынхан долоодугаар сарын 6-нд Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуур орчимд могойн дуудлагаар ажиллажээ.

Могой хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газруудад байгаа тул иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хэрэв могойтой таарвал Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байхыг зөвлөж байна.

Могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна